Орон нутгийн 76982 нислэг бүртгэгджээ | News.MN

Орон нутгийн 76982 нислэг бүртгэгджээ

Хуучирсан мэдээ: 2013.10.10-нд нийтлэгдсэн

Орон нутгийн 76982 нислэг бүртгэгджээ

ИНЕГ-ын
Нислэгийн төлөвлөлт, бүртгэлийн хэлтсээс гаргасан нислэгийн
гүйцэтгэлийн мэдээгээр манай улсын агаарын зайгаар дамжин өнгөрсөн
нислэг 5,3 хувиар өсчээ. Энэ  оны эхний есөн сарын байдлаар Монгол Улсын
нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрөх болон олон улс, орон нутгийн буулт
хөөрөлтийн нийт 76982 нислэг бүртгэгджээ. Үүний 63983 нь дамжин өнгөрөх
нислэг, 5165 нь олон улсын хөөрөлт, буулт, 7834 нь орон нутгийн буулт,
хөөрөлтийн нислэг байв. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад дамжин
өнгөрөлтийн нислэг 5,3 хувиар, олон улсын буулт, хөөрөлтийн нислэг 4,3
хувиар өсч, харин орон нутгийн буулт, хөөрөлтийн нислэг 10,3 хувиар
буурсан үзүүлэлт юм байна.

Цаашид агаарын орон зайн ашиглалтыг
сайжруулж, манай улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрөх олон улсын
нислэгийг нэмэгдүүлэхийн тулд ИНЕГ-аас агаарын навигацийн тоног
төхөөрөмжийн шинэчлэл хийх, манай улсын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрч буй
онгоц хоорондын зайг хоёр хөршийнхтэй адилтган өөрчилж 30 км болгох,
нислэгийн удирдагч нараа сургалтад хамруулж бэлтгэх гээд олон ажлыг шат
дараалан хэрэгжүүлж байгаа ба ирэх оны эцэс гэхэд агаарын зайн шинэ
бодлого хэрэгжүүлж, дамжин өнгөрөлтийн нислэгийг нэмэгдүүлэх зорилт
тавин ажиллаж байгаа юм байна.

Д.ЦЭЭНЭ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж