УИХ-ын чуулганы хуралдаан өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2013.10.10-нд нийтлэгдсэн

УИХ-ын чуулганы хуралдаан өндөрлөлөө

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2014 оны Төсвийн хуулийн төсөл болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлгийг өрнүүллээ. Чуулганы хуралдаан дөнгөж сая өндөрлөлөө.

2014 оны төсвийн төслийг Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг танилцуулсан бөгөөд УИХ-ын гишүүд асуултдаа хариулт авч, тодруулга хийлээ.

2014 оны төсвийн төслийг дахин засварлаж оруулах ёстой гэсэн байр суурийг сөрөг хүчний зүгээс гаргасан ч 2014 оны төсвийн төслийн хэлэлцүүлэг үргэлжилсэн юм. Өнөөдрийн хувьд гишүүд асуулт, тодруулга авсан бөгөөд маргааш 10.00 цагт эхлэх чуулганы хуралдаанаар гишүүд саналаа илэрхийлж, 2014 төсвийн төсөл анхны даваагаа давах юм.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж