
Цомгийнхоо нүүрний зургийг манай гэр хорооллын фоноор гоёод харьсан тус хамтлагийнхны цоо шинэ цомгийн клип маргааш буюу аравдугаар сарын 11-ны өдөр фенүүддээ зориулан хийх цомгийн өдөрлөгтөө зориулан цацсан бололтой.
Тэд “Number9” цомгийн клипнийхээ зураг авалтыг Монголын говьд хийх гэж байгаа гэсэн мэдэгдлийг хэвлэлийнхэнд хийж байсан удаатай. Гэвч ахиад л тэдний фенүүд болсон жаахан хүүхдүүд гонсгор үлдэх бололтой. Тэдний Монголд хийлгэсэн клипийг манай өсвөр насны залуучууд нилээд удаан хүлээсэн болов уу. Энэ удаад ч ахиад л тэдний халуун сэтгэл рүү ус цацлаа. “Т-АРА” хамтлагийнхны гаргасан цоо шинэхэн клипэнд Монгол гэх юу ч байсангүй.
Э.ТЭКҮ