65 дугаар сургуулийн зүүн урд байрлах Толгойтын гүүрийг өнөөдөр 23.00 цагт хааж, гүүрийг засварлахаар болжээ. “Нарны үүсгэл” компанийн ажилчид гүүрийн хэв, гажилтын заадас, асфальт хучилтын ажлыг хийхээр төлөвлөсөн байна.
Гүүрийг энэ сарын 14-ний 06.00 цаг хүртэл хаах тул жолоочдод зорчих замыг оновчтой сонгон хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.
Д.ЖАРГАЛ