Хорих ангиуд арвин ургац хураан авлаа

Хуучирсан мэдээ: 2013.10.10-нд нийтлэгдсэн

Хорих ангиуд арвин ургац хураан авлаа

Жил бүрийн намрын ургац хураалтын ажил дуусч буй энэ үед ШШГЕГ-ын харьяа хүнсний ногоо тариалдаг 22 хорих анги арвин ургац хураан авлаа.

Энэ жилийн байдлаар нийт 121,7 га талбайд төмс хүнсний ногоо тариалсанаас 643 тонн төмс, 96 тонн бусад хүнсний ногоог хураан аваад байна.

Түүнчлэн ургац хураалтын дийлэнхийг Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах хорих 413, Сэлэнгэ аймгийн Зүүн хараа дахь 433 дугаар ангиуд бүрдүүлж  бусад хорих ангиудын алба хаагчид болон хүмүүжигчдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлдэг юм.

Мөн өнгөрсөн 9 дүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд “Намрын ногоон өдөр” хүнсний ногоо, жимс жимсгэний үзэсгэлэн яармаг худалдааг нийслэлийн иргэдэд зориулан зохион байгуулсан нь иргэдийн сэтгэлд нийцсэн арга хэмжээ болсон билээ.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж