Ланд Круйзер 200 авто машин эзэндээ очлоо

Хуучирсан мэдээ: 2013.10.10-нд нийтлэгдсэн

Ланд Круйзер 200 авто машин эзэндээ очлоо

Хүн бүрийн сэтгэлийг догдлуулсан баярт үйл явдал  өчигдөр МҮОНТВ-ийн студид боллоо.  Энэ бол Мобиком Корпорацийн “Худалдаад авах уу? Хусаад авах уу?’’ урамшуулалт аяны  хаалтын ажиллагаа болох супер шагналын эзэн Б.Лхагважаргал сувдан цагаан Ланд Круйзер 200 авто машиныхаа түлхүүрийг гардаж авах торгон мөч байлаа.

Супер шагналын эзэн Б.Лхагважаргал нь Төв аймгийн Баян сумын харьяат бөгөөд  2 ихэр охин, нөхөртэйгээ хамт Улаанбаатар хотод суурьшин Баянзүрхийн Улиастайд гал голомтоо асаан, төвхнөөд  удаагүй залуу гэр бүл байна. Эзэндээ авто машин авчирсан 99039082 дугаарыг түүний нөхөр Насанбат анхныхаа ажилд орсон өдөр бэлэглэж байжээ.

Шагналын эзэн маань хэлэхдээ  “2 охины маань буян заяа биднийг түшлээ. Өөрөө хожсон мэт баярлаж, бидэнд сайн сайхныг хүсч байсан Мобикомын хэрэглэгч бүрт чин сэтгэлээсээ баярлаж байгааг минь  дамжуулж өгнө үү ’’ гэсэн юм.

 Ийнхүү Мобиком Корпорациас зохион байгуулсан  ‘’Худалдаад авах уу? Хусаад авах уу?’’ урамшуулалт аян  6 долоо хоногийн турш амжилттай явагдаж өндөрлөлөө. Дэлхийд танигдсан брэндийн гар утсыг дэргэдээсээ сонгох боломжтой болсон энэ өдрүүдэд Мобикомын аз, од нь гийсэн 42 хэрэглэгч  ухаалаг гар утасны эзэд болж, дэлхийн шилдэг брэндүүдтэй танилцаж байгаа юм. Мөн цоо шинэ Ланд круйзер 200 авто машин Монголын нэгэн сайхан залуу гэр бүлд баяр, хөөр авчран эзэндээ очлоо. Монгол орны өнцөг булан бүрээс урамшуулалд оролцож, шагналын эзэд болж, баярт мэдээгээ эргэн тойрныхонтойгоо хуваалцаж байгаа эрхэм хэрэглэгч та бүхнийхээ гэр бүлд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж