Новак Жокович гэмтлээ

Хуучирсан мэдээ: 2013.10.10-нд нийтлэгдсэн

Новак Жокович гэмтлээ

Дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмбэлэгддэг теннисчин Новак Жокович Шанхайн Мастерсийн цувралд оролцож байх үедээ гэмтэл авсан байна.

Тэрээр тэмцээний гуравдугаар тойргийн тоглолтын үеэр Испани теннисчин Марсель Граноссельтой таарч ялсан бөгөөд тоглолтын дараа хөлөө эмчлүүлсэн ажээ. Ердөө хоёрхон сет үргэлжилсэн тоглолтод 6:2, 6:0-ээр илүүрхсэн байна. Хоёр сетийн дараа тэрээр эмчийн тусламж аван тоглолтыг зогсоосон ч түүнд ялалтыг өгч гуравдугаар тойргын тоглолтыг дуусгажээ. Тэрээр дараагийн тойрогт Фабио Фонгнинитай таарч тоглох бөгөөд эмч нарын хэлж буйгаар тоглох магадлалтай юм. “Би энэ тэмцээнд ялах гэж л ирсэн. Гэхдээ гэмтчихлээ эмч нар тоглож болно гэсэн л дээ. Тоглолтод ямар нэгэн хэмжээгээр нөлөөлөх байх. Ямар ч байсан дараагийн тойрогт хичээн тоглох болно” гэж Новак Жокович ярьжээ.

Тэрээр дэлхийн чансааны тэргүүн байрыг Испанийн алдарт теннисчин Рафаел Надальд өнгөрсөн Уимбледоны дараа алдсан юм.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж