НОБГ эмнэлгийн автомашинтай боллоо | News.MN

НОБГ эмнэлгийн автомашинтай боллоо

Хуучирсан мэдээ: 2013.10.10-нд нийтлэгдсэн

НОБГ эмнэлгийн автомашинтай боллоо

Нийслэлийн Онцгой байдлын газар бүрэн тоноглогдсон эмнэлгийн автомашинтай болно

Нийслэлийн Засаг дарга "Хөрөнгө гаргах тухай" А/930 тоот захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн Онцгой байдлын газарт Бүгд Найрамдах Солонгос Улсын Онцгой байдлын газраас буцалтгүй тусламжаар Хьюндай маркийн бүрэн тоноглогдсон эмнэлгийн зориулалттай 2 автомашиныг өгөх юм.

Харин автомашиныг Сөүлээс Улаанбаатар хот хүртэл тээвэрлэх болон бусад үйлчилгээний зардал болох 13.460.000 /арван гурван сая дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргана гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж