Төсвийн төслийг засах хэрэгтэй гэв

Хуучирсан мэдээ: 2013.10.10-нд нийтлэгдсэн

Төсвийн төслийг засах хэрэгтэй гэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2014 төсвийг хэлэлцэж байна. Харин МАН-ын ажлын хэсгийн гишүүд ирэх оны төсвийн  төслийг Засгийн газар засч, хуульд нийцүүлэн оруулж ирэх хэрэгтэй гэлээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль  өнгөрөгч нэгдүгээр сараас хүчин төгөлдөр үйлчилж байгаа энэ үед 2014 оны төсвийг зохиохдоо  хуульд нийцүүлж, хий багатай боловсруулах ёстой гэж сөрөг хүчин үзэж байгаа аж.

МАН-ын бүлгийн гишүүд  2014 оны төсвийн төсөл нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцээгүй, холбогдох хуулийн заалтуудыг ноцтойгоор зөрчсөн, өрийн эзлэх хувийг 40 биш 60 хувьд хүргэхээр хуульд өөрчлөлт оруулахаар тооцсон нь  Монгол Улс гадаад өрийн дарамтад улам гүнзий орно гэсэн үг. 2013 оны төсвийн орлого нэлээдгүй тасарч, төлөвлөсөн зарим төсөл арга хэмжээг санхүүжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн энэ үед  ирэх оны төсвийн төслийг өргөн мэдүүлсний дараа  төсвийн тодотголыг хийхээр болсон нь агуулгын хувьд үндэслэлгүй, баталгаагүй тооцоо судалгаанд үндэслэгдсэн байна. Төсвийн орлого тасарснаас төсвийн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн өнөөгийн нөхцөлд тэвчиж болох зардлуудыг аль болох нэмэгдүүлэхгүй танах зарчим баримтлах ёстой атал төсвийн байгууллагуудын орон тоо, урсгал зардлаа нэмж тооцжээ. Ийм зардлуудыг нэмэхийн оронд цалин тэтгэвэр, тэтгэмжээ 30-аас доошгүй хувиар  нэмэгдүүлэх нь зүйтэй гэж МАН-ын бүлэг дүгнэсэн байна.

Тиймээс хуулийн зөрчлийг арилгуулж, хуульд заасан төсвийн шаардлагыг хангуулах зорилгоор 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай хуулийн төслүүдийг Засгийн газар эргүүлэн  татаж авч засч оруулах хэрэгтэй гэлээ.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж