Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн өнөөдөр УИХ-ын чуулганд оролцох үеэрээ хар хэл амнаас айдаг тухайгаа парламентын гишүүдэд дуулгалаа. Айж явсны ч хүчинд Засгийн газарт нь “хар хэл ам” хүрэлгүй нэг жилийг ардаа хийсэн бололтой. Гэхдээ айх айхдаа УИХ дахь МАН-ын бүлгийнхний хар хэл амнаас хамгийн их айдаг гэнэ. Тиймээс өдөр бүр шахуу танхимын гишүүдтэй биечлэн уулзаж, аль болох үл ойлголцол гаргахгүй байхыг захидаг байна.
Г.ДАРЬ