АНУ Вьетнамтай гэрээ байгуулав

Хуучирсан мэдээ: 2013.10.10-нд нийтлэгдсэн

АНУ Вьетнамтай гэрээ байгуулав

Бруней улсад болж буй Өмнөд Азийн орнуудын холбооны “ASEAN” чуулга уулзалтын үеэр АНУ, Вьетнамтай өнөөдөр цөмийн технологи солилцох гэрээ байгуулсан байна. Энэ талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “Хоёр орны хоорондох энхийн зориулалттай цөмийн хамтын ажиллагааны гэрээ нь Вьетнамын цөмийн эрчим хүчний хэрэгцээг хангахад чиглэгдэх боловч тус улсыг цөмийн материалыг үйлдвэрлэх, баяжуулахыг зөвшөөрөхгүй” гэж мэдэгджээ. Түүнчлэн АНУ-ын зүгээс Хятадын эсрэг Вьетнам улстай эдийн засаг болон стратегийн бат бөх харилцаа холбоо тогтоож, балансыг тэнцвэржүүлэхийг эрмэлзэж байгаа бол Вьетнам Нэгдсэн улсаас аж үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалт татах замыг нээхийг  зорьж байгаа гэнэ.

Вьетнам нь ирэх 2014 оноос 2020 оны хооронд ОХУ-тай хамтран анхны цөмийн эрчим хүчний үйлдвэрээ байгуулахаар ажиллаж байгаа  аж. Мөн Японтой хамтран  2024-2025 оны хооронд атомын цахилгаан станц барьж байгуулахаар гэрээ үзэглэсэн байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж