Жиу-жицу бөхийн тамирчид АНУ-д амжилт гаргаад иржээ. Монголд харьцангуй сүүлд хөгжиж эхэлсэн ч өдрөөс өдөрт амжилтаа ахиулсаар буй Монголын жиу-жицу бөхийн холбооны тамирчид энэ сарын эхээр АНУ-ын Лонгбич хотноо болсон Мастеруудын болон ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглож, гурван алт, нэг хүрэл медальтай эх орондоо иржээ. Аравдугаар сарын 5, 6-нд болсон тус тэмцээнд Монголын есөн тамирчин зодоглосны нэг нь улсын отгон аварга Г.Эрхэмбаяр. Өнөө жилийн наадмын түрүү бөх тэрбээр “Сүлд” спорт хорооны тамирчин бөгөөд жиу-жицу бөхөөр барилдаж, ийнхүү дэлхийн аварга цол хүртлээ. Тэрбээр тэмцээний senior-1 буюу 35-40 насны ангилалд, хөх бүсний +100 кг-ын жинд барилдаж, аваргын алтан медаль хүртсэн байна.
Мөн түүнээс гадна жиу-жицу бөхийн мастеруудын болон ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Мастерсын /30-35 насны ангилал/ хөх бүсний +100 кг-ын жинд барилдсан Б.Ариун-Эрдэнэ, ягаан бүсний 88 кг-ын жинд О.Болд-Эрдэнэ нар дэлхийн аварга болж, бор бүсний 82 кг-п Д. Мөнхбаясгалан хүрэл медаль хүртсэн байна.