Цасанд ургацаа алдахгүй байхыг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2013.10.10-нд нийтлэгдсэн

Цасанд ургацаа алдахгүй байхыг анхааруулав

Аравдугаар сарын 12-ноос Монгол орны ихэнх нутгаар цас орж, хөрсөн дээр цочир хүйтрэх төлөвтэй байна.  Тиймээс Онцгой байдлын ерөнхий газраас тэнгэр хангай муудахаас өмнө амжиж ургацаа бүрэн хураахыг салбарын яаманд сануулсан байна.  Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас гаргасан мэдээгээр улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар үр тарианы хураалт 72 хувьтай байгаа аж.  Одоогоор нийтдээ 270 орчим тонн улаан буудай хурааж аваад байгаа юм байна.  Өнгөрсөн сард Сэлэнгэ аймагт 20 мянган тонн буудайг цасанд алдсан. Тиймээс үлдээд байгаа талбайнхаа буудайг хураах ажлыг түргэвчлэхийг тариаланчдад салбарын яам нь анхааруулсан байна.  Шатахууны хувьд  хангалттай нөөц байгаа гэдгийг салбарын яамны мэргэжилтэн дуулгав.

Н.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж