18 дугаар сургууль шилдэг хамтлагаар шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2013.10.10-нд нийтлэгдсэн

18 дугаар сургууль шилдэг хамтлагаар шалгарлаа

“Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах уралдаант наадам болж өндөрлөлөө

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 21 дэх удаагийн уралдаант наадмыг Хан-уул дүүргийн хэмжээнд энэ сарын 09-ний өдөр зохион байгууллаа. Тус наадамд Буянт-Ухаа, Цэцээ Гүн цогцолбор сургууль, 52 дугаар сургуулиудад бүсчилэн болсон бөгөөд 18 дугаар сургууль тэргүүн байранд шалгарчээ.

Энэхүү наадам нь Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяасыг нээн хөгжүүлэх зорилготой юм.

Уралдаант наадамд дүүргийн Ерөнхий боловсролын 9 сургууль оролцсоноос Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 18 дугаар сургууль эхний байранд, "Цэцээ гүн" цогцолбор сургууль, 114-р сургууль удаах байруудад тус тус шалгарлаа. Шалгарсан найрал дууны хамтлагууд энэ сарын 23-ны өдөр Монголын Хүүхдийн ордонд зохион байгуулагдах II шатны шалгаруулалтанд оролцох юм.

II шатанд амжилттай оролцсон хамтлаг энэ сарын 29-ны өдөр Соёлын төв өргөөнд болох Нийслэлийн өдрийн хүндэтгэлийн тоглолтод оролцох аж.

Эх сурвалж: www.khanuul.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж