“Wolf Petrolium”-ын хувьцаа 48 хувиар өслөө

Хуучирсан мэдээ: 2013.10.10-нд нийтлэгдсэн

“Wolf Petrolium”-ын хувьцаа 48 хувиар өслөө

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Монголын газрын тосны хайгуулын “Wolf Petrolium” компанийн хувьцааны ханш өнөөдөр 48 хувиар өслөө.

Өчигдөр нэгж хувьцаа нь 0,045 австрали долларын үнэтэй байсан бол өнөөдөр 48,89 хувиар өсч 0,067 доллар болж хаагдлаа. Өглөө нэгж хувьцаа 0,09 доллар болж, өчигдрийн ханшнаасаа нэг дахин өссөн байна.

Өчигдөр тус компани газрын тосны хайгуулын Сүхбаатар талбайд 450 км.кв талбайд хоёр хэмжээст чичирхийллийн судалгаагаа дуусгасан талаар мэдээлсэн юм. Судалгааны үеэр цуглуулсан дээжийг геохимийн шинжилгээнд өгөхөд сайн чанарын газрын тосны шинж тэмдэг илэрчээ. Энэхүү мэдээ нь компанийн хувьцааны ханш огцом өсөхөд нөлөөлсөн байна. Хоёр хэмжээст чичирхийллийн судалгааны дүн арванхоёрдугаар сард гарах юм байна.

С.Болд


ww.mongolianminingjournal.com
www.journalism.mn 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж