Гималайд хийсэн тэмдэглэл

Хуучирсан мэдээ: 2013.10.10-нд нийтлэгдсэн

Гималайд хийсэн тэмдэглэл

Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Ш.Чимэддорж, Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач Ц.Нарангэрэл, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхжаргал, Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач Л.Ганболд, Н.Адъяабазар нарын зураачид 2011 онд Европын холбооны орнуудаар аялж, “Европын тэмдэглэл” гэх уран зургийн үзэсгэлэн гаргаж байсан удаатай. Харин энэ удаад тэд 2012 онд Түвдийн тэгш өндөрлөг газрыг сонирхон аялсан бөгөөд таван хүний бүрэлдэхүүнтэй зураачид Гималайн нуруугаар хүндхэн аялал хийсэн гэнэ. “Хорь гаруй настай хятад залуус ухаан алдаж унаж байхад бид хэд басчиг уначихаагүй гараад л ирсэн дээ” хэмээн хээвнэг ярих эдгээр зураачдын бүтээл хоорондоо эрс тэс ялгаатай, өнгө үзэмж, зургийн арга барил гээд бүхий талаараа өөр мэдрэмж төрүүлнэ.

Тэд бол тус тусдаа бие хүмүүс, тэдний бүтээлээс огт өөр өнгө, хэв шинж, үзэл бодол хальтхан харахад л анзаарагдаж байсан ч хамт байхдаа хэл үггүйгээр бие биенээ ойлголцох ажээ. Тэдний “Гималайн тэмдэглэл” үзэсгэлэн маргааш буюу аравдугаар сарын 11-ны 18:00 цагаас “Цагаан дариум” галерейд нээлтээ хийнэ. Магадгүй тэдний бүтээлийг хараад хүн бүр Гималайн талаарх өөр өөрийн гэсэн ойлголттой болох биз. Харин энэхүү үзэсгэлэн нь нээгдсэн өдрөөсөө эхлэн 14 хоногийн туршид үргэлжлэх юм. Ингээд тэдний Гималайд хийсэн тэмдэглэлтэй танилцъя.

Э.ТЭКҮ





































NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж