
Өдгөө 30 настай Эдвард Сноуден өнгөрсөн наймдугаар сард Шереметьево олон улсын нисэх онгоцны дамжин өнгөрөх бүсэд долоо хоносны эцэст ОХУ-ын талаас түүнд түр орогнол олгосон юм. Тэрээр ОХУ-д түр орогнож байх хугацаандаа ч “The Guardian”, “Washington Post” зэрэг сонинуудаар дамжуулан АНУ-ын Тагнуулын төв агентлаг Вашингтонд байрлах зарим орны Элчин сайдын яамдуудыг чагнаж, танддаг тухай мэдээллийг цацаж, томоохон дуулиан дэгдээгээд амжсан. АНУ-ын хууль хяналтынхан Эдвард Сноуденийг Засгийн газрын өмчийг хулгайлсан, батлан хамгаалахын нууц материалыг задруулсан, тагнуулын нууц материалд зөвшөөрөлгүй нэвтэрсэн зэрэг олон хэрэгт ял, шийтгэл төлөвлөөд байгаа юм.
Б.АНХТУЯА