Ашер булчингаа хөгжүүлэхэд анхаарах болов

Хуучирсан мэдээ: 2013.10.10-нд нийтлэгдсэн

Ашер булчингаа хөгжүүлэхэд анхаарах болов

Дуучин Ашер сүүлийн үед “Hands Of Stone” кинонд Америкийн мэргэжлийн боксчин Шугар Рэй Леонардын дүрийг бүтээхээр шаргуу хөдөлмөрлөж байгаа гэнэ. Ашерийн хувьд алдарт боксчины дүрийг бүтээхийн тулд булчингаа хөгжүүлэхэд ихэд анхаарч байгаа  тухайгаа “Men"s Health” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурьджээ.  Тэрээр “Та нар итгэнэ үү байна уу, би өдөрт яг л боксийн тамирчин шиг бэлтгэл хийж байгаа” хэмээн ярьсан байна. Үнэхээр ч Ашер өдөр бүр зааланд гүйж, гэр рүү харихын тулд 30 км замыг дугуйгаар туулж, боксийн бэлтгэл хийж байгаа гэнэ.  Харин энэ бүхний эцэст дуучин Ашерийн бие үнэхээр булчинлаг, чанга болсон нь сэтгүүлийн нүүрний зургаас шууд харагдах аж.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж