Хуучирсан мэдээ: 2013.10.10-нд нийтлэгдсэн

via Бүх
хайраа гэр бүлдээ



Ганцхан өөрийн шийдвэрээр гэнэтхэн өчигдөр нэлээн үнэтэй гутал худалдаад
авчихлаа. Ингэж тодотгохын учир, ердөө хоёр хоногийн өмнө хань маань шинэ гутал
худалдаж аваад өгчихсөн хэрэг л дээ. Ойрд гэр бүлийн санхүүгээс гарч байгаа
мөнгөний зардлууд олон байгааг хэлэх үү, үнэндээ миний тэгж дахин гутал авсан
нь жаахан амаргүй л үйлдэл байлаа.
Гэхдээ, хүсэл төрснийг хэлэх үү, гуталны гоёыг ч хэлэх үү авчихсан л хэрэг.
Орой гэртээ очих хүртлээ ханьдаа яаж хэлэх вэ… гээд түмэн бодол боллоо. Яаж
ойлгуулж эвтэйхэн хэлье дээ гэж бодсоноос бус яах гэж авбаа гэж бодоогүй л юм
даг.
Орой хоолоо хийгээд ханийгаа угтлаа. Тэр дор нь хэлсэнгүй, нэлээн байж байгаад,

– Миний ханиа? Хайр нь өнөөдөр нэг хэрэг тарьчихсан.
– За, ямар хэрэг вэ? /их л чухал харав/
– Миний хайр уурлахгүй биз?
– Уурлахгүй ээ /сонирхож байгаа нь илт/
– Загнахгүй гэж амла
– Загнахгүй дээ /инээв/
– Тэгвэл зодохгүй биз? /мэдээж үүнийг тоглоод хэлсэн хэрэг/
– Миний хайр чинь яасан хөөрхөн хөөрхөн юм яриад байгаан бэ? /үнэн голоосоо
инээхээс гадна нөгөө чухал царай нь бүр алга болсон/
– Хайр нь айгаад байна аа, бүр орой унтахаараа хэлье ээ…
Ингээд энэ яриаг унтах хүртлээ цэглэв ээ. Маргаашийнхаа хувцсыг, хүүхдийнхээ
хичээл номыг шалгаах, ажлын төлөвлөгөө энэ тэр гэсээр мартчихаж. Үнэндээ “хэрэг
тарьсан” гэдэг үгээрээ л гутал авчихсанаа хэлчихсэн юм шиг сэтгэл амсхийчихсэн
байсан л даа. Гэтэл хань маань орондоо орсон хойноо гэнэтхэн “нөгөө хэрэгээ
ярь” гэдэг байна шүү.
Тэгээд л би гутал авсан тухайгаа хэлсэн дээ. Нөхрийн маань хандлага эерэг
байхаар барахгүй бүр өхөөрдөөд гутал авсан явдлыг минь сайшаасан. Тэгэхээр
гэргий нар минь, аливааг дур мэдэн шийдсэн үедээ нөхөртөө эвтэйхнээр хэлэх цаг
үе, ойлгуулж хэлэх арга гэж байдаг юм байна лээ шүү. Хэдийгээр сонгох эрх нь
хувь хүндээ байдаг ч, гэр бүлтэй хүмүүсийн хувьд хамтдаа гэдгээ мэдрүүлэх цаг
мөч хамгаас эрхэм байдаг…


Б.Болороо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж