УИХ-ын чуулганаар 2014 оны Төсвийн төслийг хэлэлцүүлэг үргэлжилж байна. Гишүүн Ё.Отгонбаяр “Төсвийн тодотголоо хэлэлцээгүй байж дараа оныхоо төсвийг хэлэлцэж байгаа нь болж байгаа юм уу. Энэ талаар намын бүлгүүд хоорондоо яриагүй. Парламентад зөвшилцөл болохгүй байна. Боловсролын салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалт өсч байгаа ч энэ салбарын өсөлтийг гүйцэж чадахгүй байна” гэв.
Үүнд Н.Алтанхуяг “Бид төсвийнхөө тодотголыг удахгүй өргөн барина. Төсвийн хэлэлцүүлгийн дундуур төсвийн тодотголыг яриад явчих боломжтой шүү дээ” гэж хариулав. Хэлэлцүүлэг гишүүдийн асуулт, ерөнхий сайдын хариултаар үргэлжилж байна.
Б.ЭНХ