Улирлын өмнөх тоглолтод Санс ялалт байгууллаа | News.MN

Улирлын өмнөх тоглолтод Санс ялалт байгууллаа

Хуучирсан мэдээ: 2013.10.10-нд нийтлэгдсэн

Улирлын өмнөх тоглолтод Санс ялалт байгууллаа

NBA-н шинэ улирал эхлэхээс өмнө зохиогддог улирлын өмнөх тоглолтод Финикс Санс баг, Портланд Трейл Блейзэрс багтай тааран тоглож 104:98-ийн харьцаагаар хожжээ.

Энэхүү тоглолтод Сансаас Горан Драгич 19 оноо авч багаа ялалтад хөтөлсөн байна. Тоглолтын эхний хагас дуустал хоёр баг эн тэнцүү өрсөлдөж байсан бол дөрөвдүгээр үед “нар”-нууд онцгой тоголж, улирлын өмнөх ялалтаа байгуулсан ажээ. Драгич эхний хагаст л 14 оноо авсан бол Маркус Моррис 15 оноо авч тус хүргэсэн байна. Харин довтлогч Чаннинг Фрай энэ удаагийн тоглолтод гэмтлийн улмаас оролцоогүй аж. Одоогоор улирлын эхний тоглолтод талбайд гарах нь эргэлзээтэй болоод байгаа юм. Тэрээр улирлын өмнөх эхний тоглолтод 14 оноо авч багтаа тус хүргэж байсан билээ. Нөгөө багаас Дамиан Лилард 19 оноо авсан ч энэ нь багаа ялалтад хөтлөхөд хангалтгүй байжээ. “Бид өнөөдөр яллаа. Одоо биднийг адал явдал хүлээж байна. Ямар ч байсан бид хөгжөөн дэмжигчдээ гомдоохооргүй тоглолтыг үзүүлэх болно” гэж Финикс Сансын ерөнхий дасгалжуулагч Жефф Хорнасек ярьжээ. Дашрамд дурьдахад Финиксчүүд NBA-д 45 жил тоглож, 29 удаа плей оффт шалгарч бүсийн аваргаар хоёр удаа шалгарч байсан юм. NBA-н финалд хоёр ч удаа шалгарсан ч аваргын титмийг хараахан хүртэж чадаагүй билээ.

Б.СҮХ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж