
Үүнээс өмнөхөн нь Ливийн Ерөнхий сайд Али Зейдан олон улсад хандан тус улсын хилээр орж ирж буй зэвсгийн урсгалыг зогсоож, зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг тэмцэхэд тусламж, дэмжлэг үзүүлэхийг хүссэн мэдэгдэл хийгээд байсан юм. Түүнчлэн тэрээр Муаммар Гаддафиг төрийн эрхээс зайлуулснаас хойш Ливид зэвсгийн хяналт суларч, хүссэн хүн бүр зэвсэг эзэмших болсноор халдлага, үймээн гарах нь ихэсч, исламын зэвсэгт босогчид болон бусад зэвсэгт бүлэглэлүүдийн тоо нэмэгдсээр буйг мэдэгджээ.
Б.АНХТУЯА