Сурагчдын улирлын амралтад өөрчлөлт оруулжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.10-нд нийтлэгдсэн

Сурагчдын улирлын амралтад өөрчлөлт оруулжээ

ЕБС-ийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт оруулж, нэг хичээлийн жилд бага анги буюу нэг, хоёрдугаар ангийн сурагчид 32 долоо хоног, дунд ангийнхан 34, ахлах ангийнхан 35 долоо хоног хичээллэж байхаар болжээ.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас энэ хичээлийн жилээс эхлэн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт оруулж, Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан бөгөөд энэ дагуу бага ангийн сурагчид найман долоо хоног хичээллээд аравдугаар сарын 25-наас эхлэн 14 хоног амрах юм байна. Харин дунд, ахлах ангийн сурагчид есөн долоо хоног хичээллээд, долоо хоног амрах ажээ. Өвлийн амралт буюу хоёрдугаар улирлын амралтыг бага ангийн сурагчид дөрвөн долоо хоног, дунд анги гурван долоо хоног, ахлах ангийнхан хоёр долоо хоног байхаар зохицуулжээ. Ингэхдээ хүйтний эрч чангарч, эрт харанхуй болдог нэгдүгээр сарын эхээр бага ангийн сурагчдын амралт эхлэх аж. Гуравдугаар улирлын амралтын хувьд хаврын урь орох үеэр бага, дунд, ахлах ангийнхан ялгаагүй хоёр долоо хоног амрах гэнэ. Мөн зуны амралт нэгэн зэрэг зургадугаар сарын хоёр дахь долоо хоногоос эхлэхээр зохицуулсан байна.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж