УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, Д.Ганбат, Б.Бат-Эрдэнэ, З.Баянсэлэнгэ нарын гишүүдийн санаачилсан “Өршөөлийн тухай хууль”-ийн төслийг УИХ-д өргөн барихад бэлэн болоод байгаагаа мэдээлсэн.
Уг хуулийн төслийг өнөөдөр 14.00 цагт УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид өргөн барихаар болжээ. Өршөөлийн хууль батлагдсанаар хорих ял эдэлж буй 7000 гаруй ялтны 3000 гаруй нь суллагдах боломжтой юм.
С.ОТГОН