С.Ганбаатар С.Баярцогтын дахин халз мэтгэлцээнд дуудах уу?

Хуучирсан мэдээ: 2013.10.10-нд нийтлэгдсэн

С.Ганбаатар С.Баярцогтын дахин халз мэтгэлцээнд дуудах уу?

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн гэрээг үзэглэхэд хувь нэмрээ оруулсан УИХ-ын дэд дарга С.Баярцогтын халз мэтгэлцээнд дуудаж байсан. Тухайн үедээ мэтгэлцээн олон хүнд ойлгомжгүй асуултад хариулт өгсөн, өгч чадаагүй мэтээр шүүмжлэлд өртөж байсан.

Оюутолгойн компанийн ТУЗ-ын гишүүд шинээр сонгогдож анхны хэлэлцээрийн ширээнд суугаад Лондонгоос ирсэн. Одоо ч гэрээн дээр ажиллаж байгаа. Тэгвэл яг энэ цаг үед УИХ-ын дэд дарга С.Баярцогтын байр суурь, хэлэх үг олон хүний сонирхол татаж буй. Тиймээс УИХ-ын гишүүн С.Ганбаатараас "С.Баярцогттой дахин мэтгэлцэх үү" гэсэн асуултад тэрээр, хэрэв нөгөө хүн зөвшөөрвөл би бэлэн байгаа. Бид мэтгэлцээнээ хувь хүний сайн, мууг ярихгүй, зөвхөн асуудлаа ярина гэж байсан. Өмнөх мэтгэлцээн ч тэгж өнгөрсөн. Зөвхөн ард иргэдэд үнэн мэдээлэл өгөх байсан. Хэрэв С.Баярцогт гишүүн зөвшөөрвөл би халз мэтгэлцээнд бэлэн байна” гэв.

Ш.ОЧ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж