Нүүрсний үнийг тодорхой хугацаагаар хямдруулна

Хуучирсан мэдээ: 2013.10.10-нд нийтлэгдсэн

Нүүрсний үнийг тодорхой хугацаагаар хямдруулна

Өмнөговь аймгаас мэдээлж байна.

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18-р зүйлийн 18.1.3 “н”, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77-р зүйл, “Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн саналыг үндэслэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс тогтоол гаргажээ. Тогтоолоор аймгийн нийгэм эдийн засгийн хямралтай байдлыг харгалзан үзэж 2013 оны 10-р сарын 1-ний өдрөөс 12-р сарын 1-ний өдөр хүртэл Өмнөговь аймгийн төв болон сумдын айл өрх, орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт 1 тн нүүрсийг 8000 төгрөгөөр худалдаалахаар болсон байна. Гэхдээ энэ үнэнд НӨАТ тооцогдоогүй байна. Харин дээр дурдсанаас бусад ААН, албан байгууллагад  борлуулах нүүрсний үнийг  аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 08-р сарын 29-ний өдрийн 89-р тогтоолын дагуу буюу 15000 төгрөгөөр тооцож худалдаалах шийдвэр гаргажээ. 

Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг “Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн орон нутгийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлж ажиллаж байгаа гишүүдэд үүрэг болгосон байна.  

С.НОМИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж