Сагсчид БНСУ-ын багт 76:68-аар хожигдлоо

Хуучирсан мэдээ: 2013.10.10-нд нийтлэгдсэн

Сагсчид БНСУ-ын багт 76:68-аар хожигдлоо

Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид Зүүн Азийн наадмын өрсөлдөөний талбарт өнөөдөр хоёр дахь тоглолтоо хийж, БНСУ-ын хүчирхэг багт ялагдал хүлээлээ. Өчигдөр эхний тоглолтдоо Гуамын багийг 83:71 харьцаатай буулган авсан Монголын сагсан бөмбөгчид энэ удаад Өмнөд Солонгосын багт 68:76 (15-25; 22-18; 17-15; 14-17) харьцаатай хожигдлоо. Тус тоглолтод Монголын багаас Т.Санчир 23 оноо авч, багаа тэргүүлсэн бол Б.Одбаяр 19, О.Сэргэлэн 8, Б.Билгүүн 7 оноо тус тус авчээ.

Монголын шигшээ багийн тамирчид Зүүн Азийн наадмын сагсан бөмбөгийн тэмцээний “А” хэсэгт БНСУ, Тайвань болон Гуамын багийн хамт багтсан бөгөөд дараагийн тоглолтоо маргааш Тайванийн багийн эсрэг хийнэ.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж