Төрийн музейд гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэв

Хуучирсан мэдээ: 2013.10.10-нд нийтлэгдсэн

Төрийн музейд гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэв

АНУ-ын Азийн сангаас зохион байгуулсан “Сайн засаглал ба ил тод байдал” сэдэвт гэрэл зургийн уралдаанд шалгарсан 44 бүтээлээр Төрийн Түүхийн Музейн танхимд үзэсгэлэн гарчээ.

Сайн засаглал, ил тод байдлын талаарх мэдэээлэл, ойлголтыг иргэдэд ойртуулах, тэдгээрийг бэхжүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, хөхүүлэн дэмжих, идэвхжүүлэх зорилготой уг уралдаанд ирсэн бүтээлүүдийг 2013 оны есдүгээр сарын 23-наас 10-р сарын 4-ний хооронд хүлээн авсан бөгөөд энэ хугацаанд нийт 110 бүтээл ирснээс 44-ийг нь шалгаруулсан аж.

Тус үзэсгэлэнг өнөөдрөөс эхлэн арав хоногийн хугацаанд олон нийтэд зориулан зохион байгуулахаар болжээ.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж