Худалдааны асуудлаар АНУ Хятадыг шахаж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.14-нд нийтлэгдсэн

Худалдааны асуудлаар АНУ Хятадыг шахаж байна

Худалдааны асуудлаар АНУ Хятадыг шахаж байна
Хятадын экспорт нэмэгдэж байгаад АНУ-ын Конгрессын гишүүд бухимдаж байгаа бөгөөд Хятадыг юаныхаа ханшийг нэмэгдүүл гэж дахиж шахах төлөвтэй байна. Тавдугаар сард Хятадын гадаад худалдааны илүүдэл нь 19.5 тэрбум ам.доллар болсон байна гэсэн мэдээ нь дөрөвдүгээр сард гадаад худалдааны илүүдэл 1.7 тэрбум байсантай харьцуулбал хамаагүй нэмэгдсэн үзүүлэлт юм. АНУ-ын Санхүүгийн департамент Бээжинг юаныхаа ханшийг өсгө гэж тулгасан ч аядуу өнгө аястай байр суурьтай байгаа. Харин Вашингтон дахь хууль тогтоогчдын тэсвэр нь алдагдаж байгаа бололтой. АНУ-ын Санхүүгийн департаментын нарийн бичгийн дарга Тим Гейтнер Сенатын санхүүгийн хороонд ирж сонсголд оролцох үед Нью Йорк хотоос сонгогдсон сенатор Чарльз Шумер “хэрвээ Бээжин нааштай шийд гарахгүй бол ойрын үед Хятадад илүү хатуу хандах тухай хууль батлах болно” гэж ярьсан байна. “АНУ-ын хууль тогтоох байгууллагад Хятадын эсрэг арга хэмжээг дэмжиж байгаа хүмүүс маш их байна гэдгийг Хятад ойлгох нь чухал. Энэ асуудал АНУ-ын хувьд амин чухал асуудал учраас Конгресст байгаа хоёр нам энэ асуудлаар санал нэгдэж байна” гэж ноён Гейтнер сонсголын дараа “CNN”-ий сурвалжлагчид ярьжээ. Энэ оны эхээр Хятадын юаны ам.доллартай харьцах ханшийг чангарах байх гэж таамаглаж байсан юм. Гэсэн ч Грекийн хямрал, еврогийн ханш уналтын үр дагавараас сэргийлсэн Бээжин өөрийн валютын доллартай харьцах ханшийг чангалах дургүй байгаагаа илэрхийлсэн бөгөөд энэ бол тусгаар тогтносон Хятад улсын бүрэн эрхийн асуудал гэж мэдэгдсэн. АНУ энэ асуудлыг хэлэлцэж байгаа нь Бээжинг мөнгөний бодлогоо өөрчлөхөд хүргэх болно гэж зарим нь үзэж байхад зарим нь Бээжин ойрын хугацаанд юанийнхаа ханшийг чангална гэдэгт эргэлзэж байна.
Т.АРИУНСАНАА.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж