“Соёмбо” кино театрыг хаажээ

Хуучирсан мэдээ: 2013.10.09-нд нийтлэгдсэн

“Соёмбо” кино театрыг хаажээ

Нийслэлийн онцгой байдлын газар/НОБГ/-аас “Соёмбо продакшн энд травел” компанийн “Соёмбо” кино театрын үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлж, хаажээ. Монгол Улсын Шадар сайдын захирамжийн дагуу худалдаа үйлчилгээний газруудын галын аюулгүй байдлыг шалгасан энэхүү шалгалтад “Соёмбо” кино театрын барилга шаардлага хангахгүй болох нь тогтоогджээ.

Шалгалтаар “Маамуу нааш ир” тоглоомын төв, “Соёмбо Продакшн Энд Травел” ХХК-ний “Соёмбо” кино театр, “Улаанбаатар Синема” ХХК-нийн “Тэнгис” кино театр зэрэг дөрвөн 4 объектод шалгалт явуулж, 24 зөрчил илрүүлж газар дээр нь таван зөрчлийг арилгуулсан байна.

Мөн “Улаанбаатар Паласе” үйлчилгээний төвийг 150 мянган төгрөгөөр,Дуурь бүжгийн Эрдмийн театрыг 60 мянгаар, “Хөх хулганы орон” тоглоомын газрын албан тушаалтанг 50 мянган төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ авчээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж