Сайд Д.Ганхуяг энэ үеэр сурагчдад Америкийн алдарт зохиолч Жон Додийн бичсэн,өөрийн орчуулсан “Өөрийгөө хурцлахуй” номыг бэлэглэсэн. Сурагчид сайдад сонирхолтой сэдвээр сонирхолтой хичээл заасанд талархаад өөрсдийн зохиосон “Эгшиглэнт орчлон” яруу найргийн номыг хариу бэлэг болгон барилаа.
Хичээлийн дараа зарим сурагчаас сайдын хичээл хэр өгөөжтэй байсныг сонирхолоо.
О.Индра: “Манай ангийн топ сурагчдын нэг Г. Номуундарийн аав бидэнд сонирхолтой хичээл заасанд их баяртай байна. Авъяасаа яаж хөгжүүлэх, хэрхэн ухаалгаар амьдрах талаар мэдэж авлаа. Мөн Япончуудын баримтладаг 5С-ийн талаар ярьж өгсөн нь маш их таалагдсан. Миний хувьд амьдралдаа хэрэгжүүлбэл зохистой, амжилтанд хүрэх гол түлхүүр гэж ойлгосон. Иймээс амьдралдаа хэрэгжүүлэх болно” хэмээн ярьсан бол сурагч Г. Хасбазар: “Цаг хугацаа ямар чухал болохыг мэдэж авлаа. Үүнээс гадна өөрсдөө л сурч боловсрох орчныг бүрдүүлэх ёстой юм байна гэдгийг ч мэдэж авлаа” хэмээв. Харин О.Гүнзаяа: “Надад “Өөрийгөө хурцлахуй” гэдэг ном их таалагдсан. Эхлээд уншихад л шууд дуустал нь уншмаар санагдсан. Тэр үеийн Япон, Америкийн хүүхдүүд иймэрхүү ном уншиж байж л өөрийн орноо хөгжүүлж, үр дүнд хүрсэн юм чинь бид ч бас амжилтанд хүрч чадна гэж бодож байна” хэмээн ярив.