Хохирогч, гэрчийг хамгаалах орчинг сайжруулна

Хуучирсан мэдээ: 2013.10.09-нд нийтлэгдсэн

Хохирогч, гэрчийг хамгаалах орчинг сайжруулна

Хууль зүйн яам /ХЗЯ/, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв /ХЭҮТ/,  нийслэлийн Цагдаагийн газар /НЦГ/-тай хамтран нийслэлийн зургаан  дүүргийн гэмт хэрэг хамгийн их гардаг 40 хорооны цагдаа, нийгмийн ажилтнуудад хоёр өдрийн сургалт явууллаа. Сургалтын зорилго нь  гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, хохирогчийг хамгаалах тухай асуудлаар явуулсан бөгөөд гэр бүлийн хүчийрхийлэлд өртсөн хүмүүс хорооны нийгмийн ажилтан, цагдаа нар хэрхэн тусламж үзүүлэх, яаж хамгаалах сэдвээр сургалт явуулж, сертфикат олгож байгаа юм байна.  Монгол Улсад мөрдөгдөж буй Гэр бүлийн хүчирхийллийн хууль нь 2004 онд батлагдсан ч амьдралд дээр хэрэгжихгүй гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдэд хууль сахиулах байгууллага, иргэн нь ч хуулийн хэрэгжилтэд мэдлэг муутайгаас хохирогчид хохирох тохиолдол олон гардаг юм байна. Сургалтын талаар ХЗЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хууль сахиулах бодлогын хэлтсийн дарга Г.Оюунболдоос зарим зүйлийг тодрууллаа.

-Сургалтын зорилго нь юу вэ?

-Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж байгаа. Үүний хүрээнд хууль сахиулах байгууллага болон нийгмийн ажилтнууд ямар зохион байгуулалтайгаар ажиллах, хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн мэдээллийг яаж авах, хэрхэн тусламж үзүүлэх зэрэг илүү процессын мэдээллийг өнөөдрийн сургалтаар хүргэж байгаа юм. Өмнө нь процессын хэрэгжилт тааруу байсан. Жишээлбэл, Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүнд ямар тусламж үзүүлэх, эмнэлэг, түргэн тусламжийн үйлчилгээг яаж хүргэх, цагдаа хэрхэн бүртгэх вэ зэргийг нь тодорхой тусгаж өгч, өнөөдрийн сургалтын мэдээлэл сонссоноор цаашид хэрхэн ажиллах вэ гэдгээ тодорхойлж байгаа юм.

-Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүс хамгаалуулах боломжгүй, хуулийн хэрэгжилт маш хангалтгүй байсан гэдэг шүү дээ?

-Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүн хамгаалуулах тал сул байсан. Өмнө нь шүүх хурлаас гарч яваад амиа алдсан тохиолдол гарч байсан. Одоо бид хууль зүйн шинэчлэлийн хүрээнд гэр бүлийн хүчийрхийлэл бол гэмт хэрэг гэж үзэж байгаа. Хүний халдашгүй байдалд халдсан гэж үзэж гэмт хэрэг гэж үзэж байгаа юм. Өмнө нь долоо хоног хорих, торгуулийн арга хэмжээ авах гэсэн хариуцлага тооцдог байсан бол одоо бол нэг сараас гурван жилийн хугацаанд хорих ялаар шийтгэх гэх мэт гэмт хэрэг гэж үзээд хариуцлагыг нь нэмэгдүүлж байгаа. Хариуцлагыг нэмэгдүүлснээр гэр бүлийн хүчийрхийлэл багасах, хүмүүс өөрсдөө энэ талаар мэдээлэлтэй болох гээд урт хугацааны хууль зүйн шинэчлэлийн хүрээнд хийгдэх ажил олон байгаа.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж