-Сургалтын зорилго нь юу вэ?
-Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж байгаа. Үүний хүрээнд хууль сахиулах байгууллага болон нийгмийн ажилтнууд ямар зохион байгуулалтайгаар ажиллах, хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн мэдээллийг яаж авах, хэрхэн тусламж үзүүлэх зэрэг илүү процессын мэдээллийг өнөөдрийн сургалтаар хүргэж байгаа юм. Өмнө нь процессын хэрэгжилт тааруу байсан. Жишээлбэл, Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүнд ямар тусламж үзүүлэх, эмнэлэг, түргэн тусламжийн үйлчилгээг яаж хүргэх, цагдаа хэрхэн бүртгэх вэ зэргийг нь тодорхой тусгаж өгч, өнөөдрийн сургалтын мэдээлэл сонссоноор цаашид хэрхэн ажиллах вэ гэдгээ тодорхойлж байгаа юм.
-Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүс хамгаалуулах боломжгүй, хуулийн хэрэгжилт маш хангалтгүй байсан гэдэг шүү дээ?
-Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүн хамгаалуулах тал сул байсан. Өмнө нь шүүх хурлаас гарч яваад амиа алдсан тохиолдол гарч байсан. Одоо бид хууль зүйн шинэчлэлийн хүрээнд гэр бүлийн хүчийрхийлэл бол гэмт хэрэг гэж үзэж байгаа. Хүний халдашгүй байдалд халдсан гэж үзэж гэмт хэрэг гэж үзэж байгаа юм. Өмнө нь долоо хоног хорих, торгуулийн арга хэмжээ авах гэсэн хариуцлага тооцдог байсан бол одоо бол нэг сараас гурван жилийн хугацаанд хорих ялаар шийтгэх гэх мэт гэмт хэрэг гэж үзээд хариуцлагыг нь нэмэгдүүлж байгаа. Хариуцлагыг нэмэгдүүлснээр гэр бүлийн хүчийрхийлэл багасах, хүмүүс өөрсдөө энэ талаар мэдээлэлтэй болох гээд урт хугацааны хууль зүйн шинэчлэлийн хүрээнд хийгдэх ажил олон байгаа.