“Хэрлэн экспо-2013” үзэсгэлэн яармаг болно

Хуучирсан мэдээ: 2013.10.09-нд нийтлэгдсэн

“Хэрлэн экспо-2013” үзэсгэлэн яармаг болно

Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Худалдаа, аж үйлдвэрийн танхимзэрэг байгууллагууд хамтран “Хөрш зэргэлдээ гурван улсын Аялал жуучлалын өдөр”-ийг аравдугаар сарын 18-20-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Тэмдэглэлт өдрийн хүрээнд Хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааны түншлэл-2013” бизнес эдийн засаг, аялал жуулчлалын форум, “Хэрлэн экспо-2013” үзэсгэлэн яармаг, Монгол, ОХУ, БНХАУ-ын үндэсний хувцасны наадмыг зохион байгуулах юм байна. Арга хэмжээ эдгээр өдрүүдэд ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөн буйр хот, Хянган аймаг, Шилийн шол аймаг, Манжуур хотод болох ажээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж