Хамтран ажиллах санамж бичгийг үзэглэв

Хуучирсан мэдээ: 2013.10.09-нд нийтлэгдсэн

Хамтран ажиллах санамж бичгийг үзэглэв

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар Дэлхийн зөн олон улсын байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газартай өнөөдөр таван жилийн турш хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хоёр байгууллагын хамтрын ажиллах санамж бичигт гарын үсэг зурах үеэр тус дүүргийн Засаг дарга  Д. Пүрэвдаваа “Хүүхдийн эрхийн конвенц, Монгол Улсын хууль тогтоомжууд, Монгол Улсын Засгийн газрын Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг баримтлан дүүргийнхээ тогтвортой хөгжил, иргэд, хүүхдүүдийнхээ сайн сайхан, аз жаргалтай амьдралыг цогцлоон бүрдүүлэхийн төлөө харилцан дэмжлэг туслалцаа үзүүлэн идэвхтэй хамтран ажиллахад түншлэлийн зорилго оршино” хэмээн хэлсэн үгэндээ онцолсон билээ.

Дэлхийн Зөн Олон Улсын байгууллага нь дүүргийн Тамгын газартай хамтран ажиллах түншлэлийн гэрээний хүрээнд тус байгууллагын Монгол Улс дахь Төлөөлөгчийн газар хүүхдийн эрхийг хамгаалах, тэдний боловсролыг дэмжих, гэр бүлийг хүчирхийллээс хамгаалах, хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, ядуурлыг бууруулах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөө аж ахуйг хөгжүүлэх, хүрээлэн буй орчныг хамгаалах, байгалийн гамшигтай тэмцэх, хүнсний аюулгүй байдлыг хангах зэргээр орон нутгийг цогц байдлаар хөгжүүлэх, хувьсан өөрчлөх хөгжлийн хөтөлбөр, төслүүдийг хэрэгжүүлэх юм байна гэж Баянзүрх дүүргийн Хэвлэлийн албанаас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж