Европын хямралыг шийдэх өвөрмөц онол

Хуучирсан мэдээ: 2010.06.14-нд нийтлэгдсэн

Европын хямралыг шийдэх өвөрмөц онол

Европын хямралыг шийдэх өвөрмөц онол
Британийн иргэн, эдийн засагч Эдвард Хюгийн дэвшүүлж буй еврогийн хямралыг шийдвэрлэх тухай өвөрмөц онолыг Нобелийн шагналт эдийн засагчид болон Олон улсын валютын сан (ОУВС) анхааралтай сонсож, сонирхож байна. Тэрээр “Миний хувьд үүнийг шийдэх хамгийн энгийн арга бол Герман еврогоос гарч буцаж маркаа хэрэглэж эхлэх явдал” гэж ярьсан. Герман 2002 оноос “Deutschemark”-аа хэрэглэхээ болиод евро хэрэглэдэг болсон. Түүний дэвшүүлж буй онолоор хэрвээ Герман еврозоноос гарвал еврогийн ханш огцом унах бөгөөд их өртэй Испани, Португаль, Грек, Ирланд зэрэг улсуудын өрсөлдөх чадвар сайжирч экспорт нь нэмэгдэх бөгөөд өрөө дарж, улам бүр хөгширч байгаа хүн амдаа зориулах сантай болно. Сүүлд нь бүсийн орнуудын эдийн засаг нь сайжирсны дараа Герман еврозонд дахин нэгдэх тухай асуудлыг авч үзэж болох юм. Европт тулгамдаж буй гол асуудал нь хүн амтай холбоотой. Байр, хаусны худалдаа цэцэглэж байсан АНУ, Их Британи, Ирланд, Испани зэрэг улс орнуудын хүн ам нь маш залуу. Энэ улсуудын эдийн засгийн өсөлтөнд Герман, Япон, Швед зэрэг насжсан хүн амтай улсуудын хуримтлал түлхэц болсон. Залуус ихтэй орнууд зээл тооцоогүй хэт их авснаас эдийн засгаа нураасан. Герман еврогоос гарахгүй бол Германы иргэд хөрш улсуудынхаа өрийг төлөхөөс залхаж Европын холбооноос гар гэсэн шаардлага улс төрчиддөө нэг л өдөр тулгах болно. Испани, Португаль, Грек, Ирланд зэрэг улсууд хөгжих арга замаа олж чадахгүй бол энэ улсуудын гадаад өр, зээл нь улам нэмэгднэ. Тэгээд ч Германы засгийн газрын өр нь еврогоор тооцогдох тул еврогийн ханш унавал тэдэнд улам бүр ашигтай байх болно гэсэн саналыг тэр дэвшүүлж байна.
Т.АРИУНСАНАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж