Тариалангийн бүс нутгаар хүйтэрнэ | News.MN

Тариалангийн бүс нутгаар хүйтэрнэ

Хуучирсан мэдээ: 2013.10.09-нд нийтлэгдсэн

Тариалангийн бүс нутгаар хүйтэрнэ

Малчид, Тариаланчид, ард иргэдийн анхааралд:
Өнөө шөнө газар тариалангийн бүс нутгаар хүйтэрч хонохыг анхааруулж байна.

2013 оны 10 дугаар сарын 09-ний 20 цагаас 10 дугаар сарын 10-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр нойтон цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө хүйтэрч 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 6-11 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч, зөөлөн цасан шуурга шуурна. Шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 6-11 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:
Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Ү
үл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө хүйтэрч 3-5 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

2013 оны 10 дугаар сарын 11-нээс 10 дүгаар сарын 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

11-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 13-нд зарим газраар хур тунадас, цас орно. Салхи 11-нд баруун зүгийн нутгаар, 12-нд ихэнх нутгаар, 13-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна. 12-нд нутгийн хойд хэсгээр, 13-нд ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж