Серена, Надаль нар чансааг тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.09-нд нийтлэгдсэн

Серена, Надаль нар чансааг тэргүүлж байна

Мэргэжлийн теннисдийн холбоо (ATP) болон эмэгтэй теннисчдийн холбооноос (WTA) өнгөрөгч даваа гаригт гаригт гарсан байна.

Эрэгтэй теннисчдийг Испаний Рафаэль Надаль, эмэгтэйчүүдийг АНУ-ын Серена Уильямс тэргүүлж байна.

Эмэгтэйчүүдийн топ долоон тамирчны дунд өөрчлөлт ороогүй бөгөөд Сербийн Елена Янкович 11-ээс найм руу дэвшлээ.

Харин эрэгтэй топ теннисчдийн хувьд өөрчлөлт орсон. Испанийн Рафаэль Надаль чансааг дахин тэргүүлж эхэллээ. Мөн Аргентиний Хуан Мартин дел Потро долоогоос тав руу дэвшжээ. Азийн тэргүүн теннисчин Японы Кей Нишикори 13-аас 18 руу уруудсан байна.


Ингээд топ арван тамирчдыг танилцуулж байна.

Эмэгтэй

  1. (1) АНУ-ын Серена Уильямс
  2. (2) Беларусын Виктория Азаренка
  3. (3) ОХУ-ын Мария Шарапова 
  4. (4) Польшийн Агнешка Радваньска  
  5. (5) БНХАУ-ын Ли На 
  6. (6) Италийн Сара Эррина  
  7. (7) Чехийн Петра Квитова 
  8. (11) Сербийн Елена Янкович
  9. (8) Данийн Каролина Возняцки  
  10. (9) Германы Анжилья Кербер

Эрэгтэй:

  1. (2)Испаний Рафаэль Надаль
  2. (1) Сербийн Новак Жокович 
  3. (3) Их Британий Энди Маррей 
  4. (4) Испанийн Дэвид Феррер 
  5. (7) Аргентиний Хуан Мартин дел Потро 
  6. (6) Чехийн Томаш Бердых 
  7. (6) Швейцарийн Рожер Федерер 
  8. (9) Швейцарийн Станислас Вавринка
  9. (8) Францын Жо Уильфред Цонга 
  10. (10) Францын Ричард Гаске

( ) хаалтанд өмнөх чансааг тэмдэглэв.

Энэ өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотноо ATP Masters цуврал тэмцээний оны турш болдог есөн тэмцээний найм дахь нь болох 2013 Shanghai Rolex Masters болж байна.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж