Монголбанк бие даасан байж болохгүй юу? | News.MN

Монголбанк бие даасан байж болохгүй юу?

Хуучирсан мэдээ: 2013.10.09-нд нийтлэгдсэн

Монголбанк бие даасан байж болохгүй юу?

Монголбанк бие даасан байдлаа хадгалж үлдэхэд Ц.Нямдоржтонгууд нь “хорлогдох” гээд байгаа юм уу

Ц.Нямдорж  гишүүн парламентийн танхимд юу ч хамаагүй ярьж л байвал хүмүүст  таалагдана гэж боддог болчихсон бололтой. Өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр баахан “азаргалав”. Мань хүн лут банкир болчихжээ. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх талаар маргаан өрнөхөд Ц.Нямдорж гишүүн Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал руу дайрч, “2014 оны мөнгөний бодлого чинь заль мэх болж байна. Энэ нөхөр бүр Засгийн газрын тэргүүн шиг ярьж байна. Гурван их наяд төгрөг цацсан ийм том эрх мэдэлтэй, дээр нь төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүй бол Монгол банк тарвал таарна” гэж томров. Хашир урьд нь Хууль зүйн сайдаар олон жил ажиллахдаа хариуцсан салбартаа олигтой шинэтгэл хийж чадаагүйг өнөөдөр захын чавганц нар ч мэддэг болсон л доо, уг нь. Гэвч тэр гэмээ мэддэггүй нь тэмээ гэдгээрээ үл мэддэгтэй адил болов бололтой. Тэгээд бүр сүүлдээ Монгол банкийг яллагч болж хувирч байх юм. Аливаа асуудлаар шүүмж хэлж бололгүй л яахав. Гэхдээ өнөөгийн Монгол банкны удирдлага хаа очиж Сү.Батболдын засаглалын үеийнх шиг Засгийн газрынхаа өвөрт орчихолгүй, инфляцийг 9,4 хувь хүртэл бууруулж, дотоодын үйлдвэрлэлээ чадлынхаа хэрээр тордсон байна. Энэ нь  бага гэлтгүй ахиц амжилт юм шүү.

Ер нь Төв банкны мөнгөний бодлогыг авч үзэх гэвэл бид энэ байгууллагын урт түүхийг эргэж харах хэрэгтэй байгаа юм. Европт Төв банк үүсч хөгжсөн нь хоёрхон шалтгаантай. Нэг дэх нь, Засгийн газрууд хувийн арилжааны банкуудад улс төрийн дэмжлэг үзүүлж, шанд нь тэднээс санхүүгийн туслалцаа авдаг явдал байлаа. Хоёр дахь нь, мөн л улс төрийн зорилгоор мөнгөн тэмдэгтийг төвлөрсөн журмаар гүйлгээнд гаргахыг чухалд үзсэн. Гэвч эдгээр нь алдаа дагуулж  байв. Тэр байтугай 20 дугаар зууны эхэн үе хүртэл Төв банкнаас мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах нь зөв, буруу хэмээн маргалдсаар байжээ. Сүүлдээ Төв банкууд арилжааны үйл ажиллагаанаас салсан түүхтэй. Манай улсын хувьд Төв банк нь 1990-ээд оны эхэнд албан ёсоор арилжааны үйл ажиллагаанаас татгалзсан. Эцсийн дүнд энэ нь зөв алхам байжээ. Угаасаа мөнгөний бодлогыг улс төрийн нөлөөнөөс хол байлгахын тулд Төв банкийг байгуулдаг аж. Эс тэгвээс дурын нэг Ц.Нямдоржтон давхиж очоод мөнгө нийлүүлэхийг шаардаж, шахаад унана. “Миний сонгогдсон тойргийн архины үйлдвэр дампуурах гээд байна, алив мөнгө, мөнгө” гэж орилох улс төрчдийн үгээр Төв банкны захирал тийш нь хэдэн төгрөг нийлүүлбэл ёстой баларна гэсэн үг шүү дээ.  Тэгээд ч орчин цагийн Төв банкны бие даасан байдал юу юунаас илүү үнэ цэнэтэйг ойлгох улс төрч ховор бол бүүр алийгаа алдана.

Олон улсын судалгаагаар бие даасан байдал нь хангагдсан Төв банк инфляцийг барих зорилтоо овоо гайгүй хэрэгжүүлдэг юм байна. Тийм орнуудад төсвийн алдагдал ч харьцангуй бага байдаг ажээ. Тэгвэл Монголын өнөөгийн байдал ямархуу байгаа билээ. Төсвийн алдагдал нь талийж одож. Өнгөрсөн наймдугаар сарын эхээр доллар чангарч, төгрөг сулдаа унав. Аль нь ч Засгийн газрын үйл ажиллагаатай л илүү холбоотой байлаа. Харин Ц.Нямдоржтонд  боорлуулаад байгаа Монгол банк нь дотоодын үйлдвэрлэл, ялангуяа дэд бүтэц, барилгын материал, шатахуун, хөдөө аж ахуй зэрэгт төгрөг нийлүүлж, ажлын байраа хадгалах, улмаар нэмэгдүүлэх чиглэлд анхаарч, нийтдээ гурван их наядыг цацаагүй байсан бол жинхэнэ хямрал нүүрлээд дуусах байлаа гэж мэргэжилтнүүд хэлж байна. Тэдний энэ үг Ц.Нямдоржийнхоос лав тэс өөр ажээ. Адаглаад л Сү.Батболдын Засгийн газрын үед шийдэгдсэн Оюу толгойн алтны үнэ Бээжингийн банк руу 100 хувь  урсах урсгалыг  нааш нь татаж Монгол банк руугаа хийх бодлогын өөрчлөлтийг Н.Золжаргал нар хийх гэж хичээж байна. 2009 онд 88 мянган хүнээ ажилгүй болгож, гудамжинд гаргасан бол Монгол банкны 2013 оны мөнгөний бодлогын үр дүнд 177 мянган ажлын байр хамгаалагдаж үлдэв. Мөн өнөөх түрүүчийн засаглалын  лайтай 21 мянгууд иргэдийн гар дээр тараагдаагүйсэн бол өнөөдөр айл өрхүүдийн маань орлого  4,5 дахин өсөх байсан тухай нэгэн эх сурвалж тун гунигтайхан хэлээд санаа алдаж сууна лээ.

Хэрвээ Монгол банк дээрх гурван их наядаа Засгийн газарт өгсөн бол төрөөс төрсөн тэрбумтангуудын эгнээ хэдээр өсөх байсныг  таашгүй. Ёстой алаад өгөх байсан биз. Үүнийг нь мэдээд Монгол банк хувийн сектор луугаа энэ мөнгөө хийсэн нь ажлын байраа хадгалахад ихээхэн нэмэр болсон гэж бас нэг найдвартай эх сурвалж буюу мэргэжлийн хүн хэллээ. Энэ үнэн болов уу. Нийтдээ 40 гаруй үйлдвэр лүү 200 гаруй тэрбумыг хийжээ. Одоо тэдгээрт ажил ундарч, шинэ бүтээгдэхүүн нийлүүлэгдэж буй аж.

Монгол банк ингэж бие даасан байдлаар ажиллахад улс төрийн зарим хүчнүүд дургүй байгаа нь тун сонин. Яг л 2000-аад оны эхэн үеийнх шигээ тэд согтуу хэдэн оюутны тэтгэлгийг нэмэх ухааны юмаа яриад явахаас биш, үндэсний үйлдвэрлэлээ өсгөж, импортыг бүрэн орлох хэмжээний макро эдийн засгийн зорилтуудыг хэрэгжүүлэх энээ тэрээг бүр   дурсахгүй нь бололтой.  Үнэндээ энэ бол нэгэн төрлийн гажиг, сэтгэлгээний эмгэг байхаа. Монгол банкны дэвшүүлж буй “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл”-д инфляцийг зургаа, долоон хувьд хүргэнэ гэхээр Ц.Нямдоржтонгууд нүд нь орой дээрээ гартал гайхаж, дэмий л “Заль мэх” гэх ухааны юм хэлээд байгааг ойлгох “ухаантан” бас алга байна. Ер нь Монгол банк бие даасан байдлаа хадгалж үлдэхэд Ц.Нямдоржтонгууд  нь “хорлогдох” гээд байгаа юм уу, бурхан минь.  

                                                                                                                                                        Б.ОТГОНБАЯР

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зөвшт, 2013-10-09 103.9.90.82

Сэтгүүлч сайхан эрүүл сэтгэж байнаштэ,үнэнийг л бичсэн байнадагь их ч олон хүний анхаарлыг татахуйц нийтлэл болжээ

Avatar

зөвшт, 2013-10-09 103.9.90.82

Сэтгүүлч сайхан эрүүл сэтгэж байнаштэ,үнэнийг л бичсэн байнадагь их ч олон хүний анхаарлыг татахуйц нийтлэл болжээ

Avatar

зөвшт, 2013-10-09 103.9.90.82

Сэтгүүлч сайхан эрүүл сэтгэж байнаштэ,үнэнийг л бичсэн байнадагь их ч олон хүний анхаарлыг татахуйц нийтлэл болжээ

Avatar

70% 2013-10-09 202.131.226.98

Ер нь бол 70 хувьтай л бичсэн байна. Улстөрчдийг МБ-с савраа тат гэмээр байна. Томилгоог хийдэг тогтолцоог өөрчлөх ёстой. Улс төрөөс хол байлгаж гэмээ нь ажлаа жинхэнэ утгаар нь хийнэ

Avatar

jiriin negen mongol 2013-10-09 103.9.90.82

Nyamdorj ch buduuleg zan gargadag ch bas zuv yum yaridagiin shuud heldegiin!!! terniin bi demjdegiin, gehtee erun Zoljargal, Nyamdorj 2 bol deer neg hun heldeg shig erun adil humuusuudde! 4 ih nayad tugrugiig tur zasagluu ugsun baisan bol ih hurlii gishuud darga nar bayajan gej baina lda, huwiin sektorluu ugsun deer bolson gej baina, getel huwiin sektor luu geheer dandaa uuriin dotniin naiz nuhud hamaatan sadanguudiinhaa kompaniudad uguj baigaa!! ter bol todorhoi! gehtee erun bol Zoljargal bol umnuh erunhiilugchuusuu hamaaaaaaagui deeer yum shig sanagdsan!!!!

Avatar

Otgonbayar gegch etgeeded 2013-10-09 202.131.233.214

Chi zahialgaar iim haltuurnii um bichihee bolioch ee. Ediin zasag, bank sanhuugin yamar ch medleg baihgui mortloo hyamdhan biye uneleed yavj baih um.

Avatar

VIRUS 2013-10-09 219.137.155.64

Za yostoi geendee ch bii goondoo ch bii Niamdor salbaraa unagasan Zoljargal busdiin daalgavariig bas bieluulj baigaa Bugd adilhan taar shuudai

Avatar

Зочин 2013-10-09 27.123.214.115

Энэ Монголбанкны удирдлага бөөн томчуудын хүүхдүүд болж ээ … Золжаргал ерөнхийлөгч Нямдоржоос илүү авилгал идэж байгаа биз дээ хаха

Avatar

Зочин 2013-10-09 103.9.90.82

sain bichjee …. Manaihan ymiig dandaa harluulahaa bolimoor ym

Avatar

Зочин 2013-10-09 103.26.194.106

Монголбанкны одоогийн удирдлага цэвэр улс төрийн хараанд байгаа бөгөөд хууль зөрчиж мөнгө тарааж ирлээ..олон ажилтан нь үүний эсрэг байдаг. төрийн алба төрлийн алба болсны тод жишээ Монголбанк болсныг Тамгын газар нь мэдээгүй дүр эсгэж суудаг болхоор ажил нь яаж ч урагшаа явах вэ

Avatar

Зочин 2013-10-09 103.26.194.106

Монголбанкны одоогийн удирдлага цэвэр улс төрийн хараанд байгаа бөгөөд хууль зөрчиж мөнгө тарааж ирлээ..олон ажилтан нь үүний эсрэг байдаг. төрийн алба төрлийн алба болсны тод жишээ Монголбанк болсныг Тамгын газар нь мэдээгүй дүр эсгэж суудаг болхоор ажил нь яаж ч урагшаа явах вэ

Avatar

Зочин 2013-10-09 103.26.194.106

Монголбанкны одоогийн удирдлага цэвэр улс төрийн хараанд байгаа бөгөөд хууль зөрчиж мөнгө тарааж ирлээ..олон ажилтан нь үүний эсрэг байдаг. төрийн алба төрлийн алба болсны тод жишээ Монголбанк болсныг Тамгын газар нь мэдээгүй дүр эсгэж суудаг болхоор ажил нь яаж ч урагшаа явах вэ

Avatar

zochin 2013-10-09 202.21.113.141

end batshugar ymarch hamaagui harin ch zaluu hun bolobsroltoi huniig demjih l heregtei ashiglah l heregtei

Avatar

zochin 2013-10-09 202.21.113.141

infliatsi l geed bh um teriig durtai ni barichihdaggui um shuu dee importoor amidarch bgaa manaih shig ornii hubid shuu dee dotooddoo l bukh umaa hiideg bolsonoor l ene asuudliig shiidej chadah um sh tee

Avatar

Зочин 2013-10-09 82.145.209.14

Ene setguulch nertei zaxialgaar yum bichdeg muugiig yana da. Yadaj exleed Tob bankniii tuxai xuulia soxood xarchaasai.

Avatar

kk 2013-10-09 202.21.106.105

otgonbayar mb zahialgaar bichdeg shdee hyamdhan bxaa

Avatar

ц.а 2013-10-09 103.26.194.109

Адилхан монголыг элгээр нь хэвтүүлсэн болон хэвтүүлж байгаа 2 амьтад.

Avatar

ц.а 2013-10-09 103.26.194.51

Адилхан монголыг элгээр нь хэвтүүлсэн болон хэвтүүлж байгаа 2 амьтад.

Avatar

ц.а 2013-10-09 103.26.194.148

Адилхан монголыг элгээр нь хэвтүүлсэн болон хэвтүүлж байгаа 2 амьтад.

Avatar

ц.а 2013-10-09 103.26.194.116

Адилхан монголыг элгээр нь хэвтүүлсэн болон хэвтүүлж байгаа 2 амьтад.

Avatar

ц.а 2013-10-09 103.26.194.144

Адилхан монголыг элгээр нь хэвтүүлсэн болон хэвтүүлж байгаа 2 амьтад.

Avatar

ц.а 2013-10-09 103.26.194.143

Адилхан монголыг элгээр нь хэвтүүлсэн болон хэвтүүлж байгаа 2 амьтад.

Avatar

Зочин 2013-10-09 103.26.194.97

Энхбаярт Банкаа атгуулсан азгүй Монголчууд хэрэлдээд хэрэлдээд байх юм даа Энхбаярын Батшугарыг огцоруулаач ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж