Мадонна Брэдийн төлөө байдгаараа гоёжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.09-нд нийтлэгдсэн

Мадонна Брэдийн төлөө байдгаараа гоёжээ

Романтик зүүдэндээ жүжигчин Анжелина Жолигийн залууг булаан авч хамт амьдарсан тухайгаа ярьж шуугиан тариад буй поп дива Мадонна Брэд Питтийн киноны нээлтэнд байдгаараа гоёж очсон байна. Брэд Питтийн продюсероор нь ажилласан “12 Years A Slave” киноны нээлтэнд хар өнгөөр дагнан хувцаслаж, уруулаа час улаанаар будаж ирсэн Мадоннаг харсан хүмүүс түүний араар “Брэдэд зориулж байдгаараа гоёж иржээ” гэлцэж байсан гэнэ. Мадонна найруулагч Стив МакКүйний хамт уг киноны нээлтийн ёслолд хүрэлцэн ирсэн аж.

Дуучин Мадонна өнгөрсөн есдүгээр сард “Reddit” сайтын “Юу ч байсан надаас асуу” нэртэй буланд оролцохдоо Брэд Питтэй хамт амьдарч, шаргал үстэй жоохон хүүхэдтэй болсон байна хэмээн зүүдэлснээ дэлгэн ярьж, романтик зүүднийхээ төлөө Анжелина Жолигаас уучлал хүссэнээр том дуулиан дэгдээгээд байгаа аж.

Найруулагч Стив МакКүйний шинэ кино “12 Years A Slave” нь Америкийн иргэний дайны өмнөхөн хулгайлагдаж, боолоор зарагдсан хар арьст залуугийн тухай өгүүлдэг аж.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж