УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар өнөөдөр үдээс хойш хуралдлаа. Уг хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2014 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэн, байр сууриа нэгтгэсэн байна. Маргааш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрхи хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийх учраас өнөөдөр ийнхүү тус бүлэг хуралджээ. Гэхдээ бүлгээс дээрх асуудалтай холбогдуулж албан ёсоор хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэнгүй.
Г.ДАРЬ