8-р цэцэрлэгийн асуудал хүнд байна

Хуучирсан мэдээ: 2013.10.09-нд нийтлэгдсэн

8-р цэцэрлэгийн асуудал хүнд байна

Өмнөговь аймгаас мэдээлж байна.

Даланзадгад сумын 4-р багийн нутагт 175 хүүхдийн цэцэрлэг баригдаж байгаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байгаа энэ цэцэрлэг өнгөрсөн жил ашиглалтанд орох ёстой байсан боловч орж чадалгүй цэцэрлэгт хамрагдах ёстой олон хүүхдүүд одоо болтол хамрагдаж чадалгүй хохирсоор байна.

Энэ барилгын тендерийг Боловсрол шинжлэх ухааны яамнаас зарлан санхүүжүүлсэн. Компанийн удирдлагуудын мэдээлсэнээр 9 сарын 15 гэхэд хүлээлгэн өгнө гэж байсан боловч одоогоор барилга бүрэн гүйцэд дуусаагүй, дотор засал шугам сүлжээний ажил бүрэн гүйцэд хийгдээгүй байна.  Барилгын ажлыг Боловсрол шинжлэх ухааны яамнаас болон орон нутгийн удирдлагуудын төлөөлөл энэ долоо хоногт шалгах үеэр үйл ажиллагаа нь хангалтгүй явагдаж байгаа нь илт байсан юм.

 Барилга гүйцэтгэх ажлыг “Нэмүүт” ХХК хариуцан авсан бөгөөд барилга дээр ажиллаж байгаа инженерийн мэдээлсэнээр компанийнх нь удирдлагууд улсын төсвөөс санхүүжилтээ авчихсан боловч барилгын ажилдаа зарцуулахгүй, хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж өгөхгүй байгаа юм байна. Өөрөөр хэлбэл улсын төсвийг удирдагууд нь завшчихаад ажлаа явуулахгүй байгаа тод жишээ энд харагдаж байгаа юм. Гэхдээ энэ бүхний эцэс хэн хохирох вэ. Хүүхдээ цэцэрлэгт хамруулах ёстой 260 гаруй эцэг эхчүүд барилга дуусахыг харуулдсаар хүүхдүүдээ таньдаг хүндээ харуулна, ажилдаа дагуулж явна, аль эсэвл гартээ цоожилж үлдээж байгаа бодит байдал бий болж байгаа нь харамсалтай юм. Салбарын яам нь мөнгөө шийдээд өгчихсөн, барилгаа ашиглалтанд оруулахыг шаардаад байдаг, гэтэл гүйцэтгэгч компани нь мөнгөө үрчихээд барилгаа дуусгаж чаддаггүй энэ хариуцлагагүй тогтолцоо нийгэмд үүсээд байна. Ямартаа ч барилгын инженер нь “10 сарын 15 гэхэд уурын зуухаа барьж дуусаад ашиглалтанд өгөх төлөвлөгөөтэй байгаа” гэсэн мэдээллийг өгсөн юм. 

С.НОМИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж