Малын эмч нар баяраа тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2013.10.09-нд нийтлэгдсэн

Малын эмч нар баяраа тэмдэглэв

Өмнөговь аймгаас мэдээлж байна.

Монголчууд бид мал эрүүл бол хүн эрүүл гэж ярьдаг. Тэгвэл малыг эрүүл байлгах чухал үүргийг гүйцэтгэж яваа малын эмч нар баярын өдрөө тэмдэглэлээ. Монгол улсад мал эмнэлгийн үржлийн алба байгуулагдсаны 90 жилийн ой өнгөрөгч долоо хоногт тохиосон юм.

Манай аймгийн хувьд анх 1932 онд мал сүрэгт тохиолдож байгаа халдварт өвчин илэрсэнийг харгалзан үзэж  ОХУ-ын мэргэжилтэнүүдийг орон нутагтаа авчирч ажилуулж эхэлсэнээр энэ салбарын түүх эхэлсэн гэж үздэг.  Улмаар 1937 оноос энэ чиглэлийн курст хамрагдажх болж 1940 оноос энэ салбарт ахиц дэвшил гарч эхэлсэн байна.  

Баярын энэ өдрөө малын эмч нар, мал зүйчид баярлахын зэрэгцээ салбартаа туулж өнгөрүүлсэн зовлон бэрхшээлийн талаар ч ярихгүй өнгөрсөнгүй. Тухайлбал, Монгол улс зах зээлийн нийгэмд шилжиж мал хувьчлах үед хууль эрх зүйн орчин төдийлөн бүрдээгүй байсан. Үүнээс болоод тухайн үед улсад, хоршоодод ажиллаж байсан олон зуун мал зүйчид 6 жилийн турш ажилгүй болж байсан түүх бий.

Мал эмнэлгийн салбарт ажилласан ахмад буурлууд болон одоо ажиллаж байгаа малын эмч нар энэ өдөр улс орондоо хийж бүтээснээ үнэлүүлж шагналын хур буулгасан юм. Энэ өдөр төрийн дээд одон медаль Алтангадас одонгоор Г.Балчинханд, Г.Баярсайхан, Д.Батаа, Л.Сайнхүү, Г.Гүндмаа, Ц.Доржсүрэн, Н.Тэгш нарын 7 хүн шагнагдсан бол Хөдөлмөрийн хүндэт медалиар Д.Цэнд, Ш.Цэнд-Аюуш, Д.Нансал, Ц.Тэгш-Эрх, С.Сэрээ нар, ХААХҮ-ийн Тэргүүний ажилтан цол тэмдэгээр  Д.Хүрэлбаатар, Ё.Ганцэцэг, Л.Жаалхүү, Ц.Лхагва, Д.Лхагвасүрэн, Б.Золбоо, С.Тунгалаг, Б.Баасанжав, Л.Бямбаа, Ш.Туяа, О.Долгор, Г.Алтангэрэл, Д.Дашмаа нарын хүмүүс, ҮХААЯ-ны “Жуух бичиг”-ээр М.Эрдэнэчимэг, Т.Эрдэнэбилэг, Ш.Мөнхчулуун, И.Бат-Очир нар шагнагдсан бол аймгийн ИТХ-ын Жуух бичгээр Ж.Гиваамаа, П.Одбаяр, аймгийн Засаг даргын Жуух бичгээр Д.Бямбацэрэн, Х.Сарантуяа зэргээр 30 гаруй малын эмч, мал зүйчид шагнагдлаа.

С.НОМИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж