Танилц, нумарсан дэлгэцтэй Galaxy Round

Хуучирсан мэдээ: 2013.10.09-нд нийтлэгдсэн

Танилц, нумарсан дэлгэцтэй Galaxy Round

Танилц, энэ бол Samsung Galaxy Round. Дэлхийн анхны нумарсан дэлгэцтэй смартфон. Өмнөд Солонгосын “Samsung” корпорацийн сүүлийн шинэ бүтээл Galaxy Note 3-тай хэмжээ дамжааны хувьд адилхан ч нумарсан OLED дэлгэцтэй гэдгээрээ онцлог, бас өвөрмөц. Galaxy Round нь 5,7 инчийн 1080р нумарсан хэлбэр бүхий дэлгэцтэй, 7,9 мм зузаан, 154 грамм жинтэй, баттерейны хүчин чадал 2800mAh. Мөн Galaxy S4 болон Note 3-ын адил 13 мегапиксел камертай, Android 4.3 үйлдлийн системтэй, 3GB RAM-тай, дөрвөн цөмт 2.3GHz процессортой аж. Samsung Galaxy Round смартфон маргаашнаас эхлэн Өмнөд Солонгосын SK Telecom компаниар дамжуулан худалдаалагдах бөгөөд үнийн тухайд 1,09 сая вон /1000 гаруй ам.доллар/ гэнэ. Одоогоор олон улсад хэзээ худалдаалж эхлэх тухай мэдээлэл байхгүй байна.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж