Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг сургалт явуулж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.09-нд нийтлэгдсэн

Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг сургалт явуулж байна

Нийслэлийн зургаан дүүргийн цагдаа, нийгмийн ажилтнуудад гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, хохирогчийг хамгаалах сургалтад хамрагджээ.

Тодруулбал, Хууль зүйн яам, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Нийслэлийн цагдаагийн газар хамтран зургаан дүүргийн гэмт хэрэг хамгийн их гардаг 40 хорооны цагдаа, нийгмийн ажилтнуудад хоёр өдрийн сургалтыг Хууль зүйн үндэсний хүрээлэнд хийгээд өнөөдөр дуусч байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхийн тулд засаг, захиргааны бага нэгж болох хорооноос эхлүүлэх нь зөв гэдэг бөгөөд энэ ажлын хүрээнд уг сургалтыг явуулсан бөгөөд өнөөдөр 17.00 цагт сургалтанд суусан албаныханд сертификат гардуулах юм.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж