Д.Ган-Очир ном, цомгийн нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.10.09-нд нийтлэгдсэн

Д.Ган-Очир ном, цомгийн нээлтээ хийнэ

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Д.Ган-Очирын “Бодролын цонх” яруу найргийн түүвэр, “Сонсохын жаргал” цомгийн нээлт энэ сарын 11-нд “River Sound” клубт 16:00 цагаас болохоор болжээ. Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрж, Эрээнцав суманд өссөн тэрээр  “Эрээнцавын” гэж алдаршсан нэрт найрагч Д.Нямсүрэнгийн шавь гэдгээрээ бахархах дуртай нэгэн. Энэ хавар эхнэрээсээ “виз” авч бүтээсэн гэж нэгэнтээ ярьсан “Үүлсийн галбир” номоо уншигч олондоо барьсан бол энэ удаад яруу найргийн ном, дууны цомогоо өргөн барьж байгаа нь энэ юм.

Т.ДАРХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж