Монголын сагсчид Гуамын багийг хожлоо

Хуучирсан мэдээ: 2013.10.09-нд нийтлэгдсэн

Монголын сагсчид Гуамын багийг хожлоо

БНХАУ-ын Тяньжин хотноо Зүүн Азийн наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдрөөс эхэлж байна. Сугалаа ёсоор “А” хэсэгт Гуам, БНСУ болон Тайванийн шигшээ багийн хамт таарсан  Монголын сагсан бөмбөгчид эхний тоглолтоо өнөөдөр Гуамын багтай хийж, ялалт байгууллаа. Шигшээ багийн дасгалжуулагч О.Баярцогтын удирдлага дор тоглож буй Монголын тамирчид 83:71 харьцаатай өрсөлдөгчөө буулган авчээ. Баг тамирчдаас Б.Билгүүн 27 оноо авч багаа тэргүүлсэн бол Б.Одбаяр 16 оноо, 10 самбараас бөмбөг авалт, Т.Санчир 13 оноо, 10 удаа самбараас бөмбөг авч, дабл-дабл хийжээ. Мөн өнөөдрийн тоглолтод шигшээ багийн О.Ууганбаяр 12 оноо авч, багаа ялалтад хөтөлсөн байна.

Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид дараагийн тоглолтоо маргааш 11.00 цагт БНСУ-ын багийн эсрэг хийнэ.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж