Монголын экспортыг өсгөх хөтөлбөр хэрэгжүүлнэ | News.MN

Монголын экспортыг өсгөх хөтөлбөр хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.10.09-нд нийтлэгдсэн

Монголын экспортыг өсгөх хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим экспортын барааны нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор Европын сэргээн босголтын банкны “Жижиг дунд бизнесийг дэмжих төсөл”-тэй хамтрахаар болжээ. Хамтын ажиллагааны хүрээнд Монголоос бараа, бүтээгдэхүүн экспортолж гадаад зардаг болон ирээдүйд энэ төрлийн бизнесийг сонирхогч  аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүст зөвлөх үйлчилгээний хөтөлбөр хэрэгжүүлэх юм байна. Хөтөлбөрийн эхний шат болгон зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр шалгарсан компаниудын танилцуулах уулзалтыг аравдугаар сарын 11-ний 10.00 цагт МҮХАҮТ-д зохион байгуулах ажээ.

Уг хөтөлбөр нь Монголын экспортын бүтээгдэхүүнийг сурталчлах, цаашлаад худалдан борлуулах шатанд гардаг хүндрэлийг багасгах ач холбогдолтой талаар албаныхан онцоллоо.

У.БОЛОР

 

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЧИМЭГЭЭ 2013-10-09 103.26.194.16

Сайн чанартай бол хөтөлбөр мөтөлбөр гэхгүй хэн ч авна шүү дээ. ХӨТӨЛБӨР нэрээр мөнгө иддэг аргаа болиоч дээ, Ийм хөтөлбөр гэжхэлж ЕРӨНХИЙ САЙДААС нилээд мөнгө авах н дээ ИЙМ АРГАА БОЛИОЧ ДЭЭ

Avatar

Зочин 2013-10-09 27.123.167.27

шаардлага хангасан л бол хүндрэлтэй ч бсан, хорьсон бсан ч авийш дээ. Юүн хөтөлбөр вэ. Ийм сэтгэлгээнээсээ салаач дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж