ИТХ-ын ажлын хэсэг баруун сумдад ажиллав

Хуучирсан мэдээ: 2013.10.09-нд нийтлэгдсэн

ИТХ-ын ажлын хэсэг баруун сумдад ажиллав

Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 7-р сарын 02-ны өдрийн 3/6 дугаар тогтоолоор Гурвантэс сумын Баясах багийн орчим, Ноён сумын Толь хад, Ноён богд, Саран хөндий орчмын нийт 319158 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан нь зарим компанийн хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй давхцаж шүүх дээр маргаан үүсгээд байгаа билээ.

Энэ асуудлыг газар дээр нь судлах зорилгоор аймгийн ИТХ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, сум орон нутгийн удирдлага, иргэд, компанийн төлөөлөлтэй уулзсан байна. Ажлын хэсгийнхэн санал дүгнэлтээ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулна.

Мөн Гурвантэс сумын Тост, Тосон бумын орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авах асуудлаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас ирсэн төлөөлөлтэй газар нь ажилласан байна.

Эх сурвалж: www.omnogovi.gov.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж