Онцгой байдлын их бүрэн сургалт болно

Хуучирсан мэдээ: 2013.10.09-нд нийтлэгдсэн

Онцгой байдлын их бүрэн сургалт болно

Хэнтий аймгийн онцгой байдлын газраас мэдээлж байна. 2013.10.09

Бүх сумдын засаг дарга, албан байгууллагуудад

Иж бүрэн сургууль болохтой холбогдуулан дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.

1.Сирена дохиог бэлэн байдалд байлгаж, дохиогоор ажиллах журамд дадлагажуулах

2. Удирдлагын штабын байрыг  тохижуулах \Компьютер\ интернэтэд холбогдсон байх. Интернэтийн хурдыг 512кбайтаас багагүй\, принтер, чихэвч, микрофон бэлтгэж турших, ханын цаг, хөтлөгдөх бичиг баримт \мэргэжлийн анги байгуулах дүрэмд заасны дагуу\

3. Байгууллагуудад yahoo хаяг нээж нэгдсэн байдлаар тараах тул шуурхай удирдлагын зохицуулагчуудыг хуваарь гарган томилж  интернэт, email, messenger ашиглаж сургах

4. Удирдлагын байрны утас ОБГ-ын 93012087 дугаарт тэмдэглүүлэх

5. Сургууль, цэцэрлэг зэрэг бусад төрийн байгууллагууд штаб байгуулж, хариуцлагатай жижүүр томилох, холбогдох утсанд тэмдэглүүлэх

6. Бүх Гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиуд холбоочин гэсэн албан тушаалтантай байгаа бөгөөд тэдгээр холбоочны гар утсыг ОБГ-т тэмдэглүүлэх 93012087

7.Иж бүрэн сургуулийн үед 99567988, 93012087, 70562111, 7056101, 91582111 дугаарын утаснууд ажиллах тул мэдээллээ эдгээр утас руу яриж мэдээлэл өгнө
8. emer.khentii@yahoo.com \иргэний танхимд байрших шуурхай удирдлагын байр\, khentii_101@yahoo.com  \Онцгой байдлын газрын шуурхай удирдлагын байр\, holboo_zarlan@yahoo.com \Холбооны газрыг түшиглэн байгуулсан холбоо зарлан мэдээллийн албаны шуурхай удирдлагын байр\ цагийн байдлын мэдээ, сэрэмжлүүлэх мэдээ, болон бусад файл зэргийг эдгээр хаягаар дамжуулан хүргэнэ.

9. Жигд хувцастай байх

10. Аранзанд байх зүйлсийн жагсаалтын дагуу Аранз бүрдүүлсэн байх

11. Ажлын зураг \1:500000 масштабтай\ 1ш

12. Гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиуд 100смХ70см харьцаатай хөөсөн хавтангаар хийсэн хэвлэмэл танилцуулга хийлгэх

13. Мэдээллийн самбар ажиллуулах, самбарт ГХТ хууль, бусад захирамж, албан бичиг, холбоо зарлан мэдээлэх бүдүүвч, схем, хариуцлагатай жижүүр томилсон хуваарь, Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, зэрэг байршуулах

14. Гамшгаас хамгаалах алба, Мэргэжлийн ангийн нэрийг бичсэн пайзыг стандартын дагуу хийж ирэх \энэхүү вэбний заавар зөвлөгөө гэсэн хэсэгт байршуулсаны дагуу \

15 Гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиуд нь цэргийн дүрэмд заасны дагуу ажиллаж чаддаг болсон байх  жнь алхах, командаар ажиллах, илтгэх зэрэг

16. Техник хэрэгслүүдийн бэлэн байдлыг хангуулах \машин, багаж тоног төхөөрөмж\

Эх сурвалж: http://khentii.com
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж